Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров 2023 оны 07 дугаар сарын 09-11-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр талууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтарсан тунхаглал гаргаснаас гадна Киргиз Улс Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээлээ. Тэгвэл Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров маргааш /2023.07.11/ наадмын нээлт үзэх аж.
Тус айлчлалаар хөдөө, аж ахуйн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес хоорондын ажиллагааг зузаатгах, адил төстэй талуудаараа хамтарч ажиллах, олон улсын түвшинд бие биенээ дэмжиж ирсэн харилцаагаа үргэлжлүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зэрэг асуудлаар санал солилцлоо.