Туул голын усны түвшин 220 см болж буурчээ

Туул голын усны түвшин 220 см болж буурчээ

Үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голын усны түвшний өөрчлөлтийг мэргэжлийн байгууллагаас тогтмол хэмжиж, хянаж байгаа. Одоогоор Туул голын үерийн даланг сэргээн засварлах ажлыг гүйцэтгэж буй.

Тодруулбал, ус хальсан байршлуудад 1260 шоо метр элс, хайрга, шороог буулгаж, голын даланг өндөрлөж, хүчитгэсэн байна. Өчигдрийн 20.00 цагийн байдлаар Туул голын усны түвшин 220 см болж буурсан байна.