СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долдугаар сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Долдугаар сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Энэ сарын 10-12-нд төвийн аймгуудын нутгаар ахиухан хэмжээтэй бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 07-р сарын 10-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +19...+24 градус, говийн бүс нутгийн нутгийн өмнөд хэсгээр +29...+34 градус, бусад нутгаар +24...+29 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +24...+26 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +23...+25 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр +21...+23 градус дулаан гэж ЦУОШГ-аас мэдээллээ.