LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар хэлэлцээ хийлээ

LIVE: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Н.Жапаров нар хэлэлцээ хийлээ

Киргизийн Ерөнхийлөгч С.Н.Жапаров өнөө өглөө Улаанбаатарт газардсан. Ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд хүндэт харуул угтан авсны дараа хоёр Ерөнхийлөгч хэлэлцээ хийв.

Уулзалтад манай талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нарын албаны хүмүүс оролцов.

Киргизийн эрх баригчид манай улсын Сонгуулийн хууль, системийн тогтолцоог ихээхэн судалж, хамгийн сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуульдаа анх удаа санал тоолох автомат машин хэрэглэжээ. Сонгуулийн дараа ямар нэг маргаан гараагүй байна. Харин одоо НӨАТ-ын тухай хуулиа мөн манай улсын жишгээр өөрчлөх, иргэдийн дунд НӨАТ-ын сугалаа явуулахаар зэхэж байгаа аж.

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө