СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан хот усанд автах эрсдэлтэй байгаа тул үерийн далан байгуулж, айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дархан хот усанд автах эрсдэлтэй байгаа тул үерийн далан байгуулж, айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээр өнгөрөн урсдаг Хүйтний гол, Шарын гол, Хараа голуудын усны түвшин өмнөх өдрүүдээс 30-40 см давжээ.

Улмаар үерийн аюултай түвшинд хүрч, Хараагийн гүүрний далангийн эцэст далан сэтэрч шороон далан сэтэрсэн байна. Иймд усны түвшин огцом нэмэгдэж байгаа тул хот усанд автах эрсдэлтэй байгааг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүллээ. 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн холбогдох байгууллагуудын нийт 190 хүн 30 орчим техник хэрэгсэлтэйгээр 8м өргөнтэй 140м урттай 7 боодол буюу 980м урт плонкыг ашиглан үерийн далан байгуулах, үерийн улмаас боогдсон иргэд, айл, өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж эхэлжээ.