УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын парламентийн доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын парламентийн доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр (2023.07.06) Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирсэн.

Тэгвэл яг одоо /2023.07.07/ жанжин Д.Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг улсын парламентийн доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Хүндэт зочид их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, баганат танхимд дурсгалийн үг бичсэний дараа албан ёсны уулзалт, хэлэлцээр үргэлжилнэ гэлээ. Албан ёсны уулзалтын үеэр хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцоно. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүлээн авч уулзана. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Лок Сабха-гийн дарга Ом Бирлад бараалхах аж.

ҮЗЭХ:




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө