Д.Тогтохсүрэн нарын өргөн барьсан Газрын тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавина гэдгээ мэдэгдлээ

Д.Тогтохсүрэн нарын өргөн барьсан Газрын тухай хуульд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавина гэдгээ мэдэгдлээ

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Батжаргал нарын 20 гишүүний өнгөрсөн сарын 20-ны өдөр /2023.06.20/ УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулаад байна.

Учир нь тус хуулийн 16.1.1-т “Газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах” гэсэн заалт бий.

Энэхүү заалт нь ноцтой үр дагавартай байж мэдэх учир олон шүүмжлэлтэй тулгараад буй. Тэгвэл уг хуулийг энэ хэлбэрээр хэлэлцэн баталбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавина гэдгээ мэдэгдлээ.

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр “УИХ-ын нэр бүхий гишүүдээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй хамт Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь олон нийтийн дунд маргаан дагуулж байна. “Аливаа хуулийн төслийг боловсруулахдаа мэргэжлийн байгууллага, эрдэмтэн, судлаач, ард иргэдийн санал бодлыг авч байх зарчим баримтлах ёстой. Иймээс энэ хуулийн төслийг УИХ хэлэлцэн баталбал хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавина” гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга Г.Занданшатарт санууллаа” гэсэн байна.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.