Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг чуулганы хуралдаанаар 37 гишүүн дэмжиж баталлаа

Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг чуулганы хуралдаанаар 37 гишүүн дэмжиж баталлаа

Өнөөдөр /2023.07.06/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалтыг дэмжиж баталлаа.

Тодруулбал, хэлэлцүүлгийн үеэр байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн, хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч Г.Дамдинням уншиж танилцуулж, зарчмын зөрүүтэй есөн саналд санал хураалт явуулсан юм. Тус хуулийн төслийн 6.1-д хэсгийн заалтад өөрчлөлт оруулахдаа Монгол Улсад боловсрол эзэмшүүлэх сургалтыг төрийн албан ёсны хэлээр явуулна. Сургалтын үндсэн гадаад хэл нь англи хэл байх бөгөөд эх хэлээрээ суралцах болон бусад хэл суралцах эрхийг үл хөндөнө гэсэн томьёоллоор санал хураахад УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 47 гишүүний 37 нь дэмжиж, 78.7 хувийн саналаар Англи хэлийг үндсэн гадаад хэл болгох заалт дэмжигдлээ.



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Өнөөдөр үхэр өдөр

4 цагийн өмнө