Өнөөдөр /2023.07.05/ УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын Тамгын газрын тайланг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн,
"УИХ-ын Тамгын газар үнэлгээ хийж байх хэрэгтэй. Учир нь сүүлийн үед УИХ-ын гишүүд яамдын зардлаар гадагшаа их явж байгаа бөгөөд гадаад харилцаа замбараагүй болох байдал ажиглагдаж байна. Бид аль болох хориглох гэж хичээж байгаа ч яамдын санхүүжилтээр, төслийн санхүүжилтээр гэх мэтчилэн их явж байна" гэлээ.