Өчигдөр буюу долдугаар сарын 2-ны өглөөний 07:26 цагийн үед БНСУ-ын Яньян хотын Наксан далайн эргийн ойролцоо Монгол улсын иргэн 55 настай А усанд унаж амиа алдсан хэрэг гарчээ.
А-гийн зүрх нь зогссон байдалтай эмнэлэгт хүргэгдсэн ч сэхэл авалгүй нас барсан байна. Ослын шалтгааныг одоогоор нарийвчлан тогтоогоогүй байгаа бөгөөд тус улсын Эргийн хамгаалалтын алба шалгаж байгаа ажээ.