О.Цогтгэрэл: Засгийн газрын өр 8 их наяд, 41 тэрбум болж нэмэгдсэн байна

О.Цогтгэрэл: Засгийн газрын өр 8 их наяд, 41 тэрбум болж нэмэгдсэн байна

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн /2023.07.03/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр, сууриа илэрхийллээ. 

УИХ-ын гишүүн О.ЦОГТГЭРЭЛ: -2022 онд Засгийн газрын өр 8 их наяд 41 тэрбум төгрөг болж, нэмэгджээ. Юунаас болж өсөв. Нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэдэг нь хэр бодитой тооцоолол вэ?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: -Үндэсний статистикийн хороо 2022 оны сүүлээр нэг хүнд ногдох ДНБ 5000 ам.долларт хүрсэн гэж мэдээлсэн. 2022 онд эдийн засаг тогтворжиж, тэлсэн. Тэр тэлэлт байгаагүй бол үндэсний орлого 5000 ам.долларт хүрэхгүй байсан болов уу.  2030 он гэхэд нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх зорилт тавьсан.

УИХ-ын гишүүн Г.ДАМДИННЯМ: - Дарханы зам хэзээ ашиглалтад орох вэ. Мөн төсвийн гүйцэтгэлээр ажлын байрыг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ. 

ВИДЕО: