Төрийн ордны гадна өөрийгөө ШАТААХ оролдлого хийсэн иргэнийг саатууллаа

Төрийн ордны гадна өөрийгөө ШАТААХ оролдлого хийсэн иргэнийг саатууллаа

Өнөөдөр буюу энэ сарын 10-ны өдрийн 11 цагийн орчимд нэгэн иргэн Төрийн ордны дэргэд өөрийгөө шатаах оролдлого хийжээ. Хэргийг тодруулбал, Төрийн ордны зүүн хаалган дээр иргэн С.Мишгээ гэх эрэгтэй Засгийн газарт эсэргүүцэл үзүүлж байна хэмээн үг хэлж байгаад өөрийгөө шатаахыг оролдсон байна. Тэрээр өөр дээрээ савтай бензин асгах гэж оролдсон аж. Ордны хаалган дээр ирэхдээ цайны халуун саван бензин хийсэн иржээ.

Улмаар цагдаагийн байгууллагын алба хаагчид түүний эл үйлдлийг таслан зогсоож түр саатуулан шалгаж байна. Өөрийгөө шатаах оролдлого хийх үеэрээ тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд ганцаараа байсан гэдгийг  эх сурвалж мэдээлэв.

Төрийн ордны хамгаалалтын албанаас энэ тухай мэдээллийг цагдаагийн байгууллагад ирүүлсэн гэх бөгөөд яг одоо түүнээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр байцаалт авч байна.




Өнөөдөр гахай өдөр

21 минутын өмнө