УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Мал амьтны эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин “Хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байгаа. Энэ бол үнэхээр чухал хууль. Хуульд мөн чухал нэмэлт өөрчлөлт орж байна. Бид олон жил ярьсан “малаа эрүүл больё” гэж. Малаа эрүүл болгох хамгийн чухал салбар мал эмнэлгийн салбар байдаг. Тиймээс сумдад ажиллаж байгаа мал эмнэлгийн салбаруудаа дэмжих хэрэгтэй байна. Мөн сумын ЗДТГ-т ажиллаж буй мал үржлийн тасгийг тодорхой хэмжээгээр дэмжиж ажиллах шаардлагатай байна. Тэдэнд өгч байгаа хөлс мөнгө үнэхээр хангалтгүй байгаа учир ажиллах хүн байхгүй байна шүү дээ. Сумдын эмнэлэг ажилтнууд малын өвчин гарсан голомтод хүртэл хүрч ажиллаж боломж бололцоо муу байна. Хөрөнгө мөнгө хөлс нь байдаггүй. Тиймээс бид вакцины зардлыг нэмэгдүүлэх, томилолтын зардлыг нэмэгдүүлэх болон бусад урсгал зардлыг нь хангалттай тавьж өгөх хэрэгтэй. Ингэж байж бид мал эмнэлгийн үйлчилгээг хэвийн түвшинд оруулах боломжтой байх гэж харж байна” гэлээ.
ҮЗЭХ: