Монгол Улс БНХАУ-тай хил орчмын байгаль орчин, шороон шуурга, цөлжилтийн асуудалд хамтран ажиллана

Монгол Улс БНХАУ-тай хил орчмын байгаль орчин, шороон шуурга, цөлжилтийн асуудалд хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ дахь албан ёсны айлчлалын хүрээнд МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо (ОУХДХ) хамтран "Монгол-Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа" форумыг Бээжин хотноо зохион байгууллаа.

Тус форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж хэлсэн үгэндээ хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээг амжилттай хийж, олон жил яригдсан төслүүдийг 2023 онд багтаан шийдвэрлэх, тодруулбал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн хэлэлцээр, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээг сунгах асуудлууд багтаж, Монгол банк болон Хятадын ардын банкны своп хэлцлийг сунгах асуудал хэлэлцээрийн түвшинд шийдвэрлэгдсэн гэв. Мөн байгаль орчин, шороон шуурга, цөлжилтийн асуудалд хоёр Улс хамтран ажиллах асуудалд санал нэгдсэнийг онцоллоо.