Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаа нь чөлөөллөө

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг үүрэгт ажлаа нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддоржийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь 2023 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-д өргөн мэдүүлжээ.

Монгол Улсын Их Хуралдааны дэгийн тухай хуулийн 103.1-т цэцийн гишүүн бусад цэцийн гишүүн хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаагаа дуусахаас өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасан, чөлөөлүүлэх саналыг анх илгээсний дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар зохицуулсан байдаг байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж нь хүндэтгэн үзэх бусад шалтгаан, нийгмийн даатгалийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу өндөр настны тэтгэвэр тогтоолгох талаар дурдаад өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. Хууль зүйн байнгын хороо зургаадугаар сарын 29-ны өдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуулийн гишүүн Ц.Нанзаддоржийн ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэж, дэмжсэнээр тэрбээр ийнхүү үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.