Н.Алтанхуяг: Намууд өмч хөрөнгөтэй байхыг болиулж чадахгүй бол Улс төрийн намын тухай хуулийг батлах хэрэг алга

Н.Алтанхуяг: Намууд өмч хөрөнгөтэй байхыг болиулж чадахгүй бол Улс төрийн намын тухай хуулийг батлах хэрэг алга

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.29/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Мөн өдөөр Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ хуультай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр " Улс төрийн намын тухай хуулийг сайжруулж батлах ёстой юм. Миний санааг олон жил зовоож буй нэг асуудал бий. Тодруулбал, намууд өмч хөрөнгөтэй байх нь манай нийгмийн ялзралын эх үндэс юм. Үүнийг өөрчлөхгүй бол энэ хуулийг батлах хэрэг алга. Холимог тогтолцоо бол олон намыг дэмжих зөв тогтолцоо юм. МАН-ын даргаар С.Баяр, АН-ын даргаар би ажиллаж байх үед хамтраад холимог тогтолцоог анх босгосон. Ингэхдээ 28:48 хувилбараар хийсэн. Энэ нь Монголд хэрэгтэй юм. Дараа нь МАН, АН-ын хэдэн нөхөд нийлж байгаад үүнийг жижиг 76 болгож Монголыг хорлон сүйтгэсэн. Жижиг 76 бол Монгол Улсыг хэзээ ч хөгжүүлэхгүй. Одоо 78:48 гэсэн хувилбараар сонгуулийг явуулах гэж байна. Улс орноо бодож байгаа бол 78 -ийг тойм тойргоос гаргах ёстой шүү. Улс орныхоо царайг хар. УИХ-ын гишүүд тойрог усалж, бусдад тендер авч өгөхөөс өөр юу хийж байгаа юм. Барааны үнэ өссөн. Үүнийгээ буулгахгүй юм уу. Цалинг амсахын төдий нэмсэн. Нэмэргүй шүү дээ. Ажлыг суурьтай хийхгүй юм уу. Монголын хямрал Ардын намын том байшингаас эхлэлтэй шүү. Нэг нь ийм хөрөнгө, мөнгөтэй байхад бусад нам нь хөгжих вэ дээ" гэлээ. 

ҮЗЭХ: