Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн манай урд хөрш БНХАУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна. Өчигдөр /2023.06.27/ түүнийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хүлээн авч уулзсан. Тэдний уулзалтын үеэр боомт болон хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт талаар ярилцаж, ойлголцсон гэж мэдээлж байна.
Харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүндэтгэлтэй хандаж, түүний айлчлалыг ч Хятадын тал өндөр дээд хэмжээнд зохион байгуулж байгааг зарим эх сурвалжууд онцлон тэмдэглэж байна.
ВИДЕО:
Тухайлбал, түүний айлчлалын өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен Хятадад айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан. Харин энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпины биеийн өгүүлэмж түүнд тийм ч таатай биш хандлагыг үзүүлж байсан гэдэг. Учир нь Энтони Ж.Блинкен өнгөрөгч хоёрдугаар сар /2023.02/-д БНХАУ-д айлчлал хийх байсан ч, Хятадын агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэрт орж ирсэн асуудлаар болж айлчлалаа цуцлаад байсан юм.
Харин 2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэтай уулзах үеэрээ түүнийг үл тоосон, хандлага үзүүлж олон улсын хэвлэлүүдийн гол сэдэв болж байлаа. Тэгвэл энэ удаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа, "Хятад бол Монгол Улсын итгэж болохуйц түнш мөн" хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлжээ.