Засгийн газраас өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-аар хийж байна.
Тус хуульд "Малчдын нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлнө" гэх агуулга бүхий заалт бий. Энэ заалтыг УИХ-ын гишүүдийн зарим нь эсэргүүцсээр байна. Тухайлбал, өчигдөр тус хуулийг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Иймэрхүү шийдвэрүүд сонгодог утгаар нь эдийн засаг, зах зээл, хувь хүмүүсийн хариуцлага гэх зүйлийг байхгүй болгож байна. Халамжийн орон руу буцаагаад оруулсан иймэрхүү хулгайн заалт батлуулж болохгүй" гэсэн бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Энэ заалтыг тус хуульд оруулбал Үндсэн хуулийн цэцэд хандана. Яахаараа мянгат малчны нийгмийн даатгалын шимтгэлийг бид төлөх ёстой юм" гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан "Энэ заалтыг дэмжиж байгаа. Ганц малчдыг яриад байх юм. Хөдөө аж, ахуйн салбарынхан тэр дундаа тариаланч, ногоочдын нийгмийн даатгалын шимтгэлийг мөн төрөөс дааж дэмжсэн бол бүр күүл байх байсан юм" гэсэн юм. Тэгвэл ингэж хэлсэн Ц.Туваан гишүүнийг олон нийт шүүмжилж, попорлоо хэмээн бухимдаж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг иргэдийн татвараас бүрдүүлдэг. Гэтэл энэ хөрөнгөөс бусдын нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх нь буруу. Цаашлаад нийгмийн даатгал төлөх эсэх нь хувь хүний хариуцлагатай холбогддог. Гэтэл зах зээлийн зарчмаар хувийн малаа маллаад амьдарч буй иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төрөөс төлж болохгүй гэсэн байр суурийг иргэдийн зүгээс илэрхийлсээр байна.
ҮЗЭХ:
Юу вэ, одоо нэмээд тариаланчдын НДШ-г төр хариуцах ёстой гэнэ үү.
— Хуульч Батхүү (@Batkhuu_lw) June 28, 2023
Хотын бид хүний НДШ төлөх нь бүү хэл цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд явж бгаа шүү.
Туваан гишүүнээ, АН-хан энэ саналаа татаж авна уу? pic.twitter.com/b939pugVOL