АН-ын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурал энэ сарын 07, 08 /2023.07.07, 08/-нд зарлагдсан байна. Тус хурлаар ҮБХ-ны гишүүдийн нөхөн сонгуулиа хийх журам болон тус намын дунд шатны намын дарга нараа сонгох журмаа тохирч, батлахаар болжээ.
Улмаар Үндэсний их баяр наадмын дараа ҮБХ-ны гишүүд болон аймаг, дүүргийн намын дарга нараа тодруулах ажээ. Учир нь АН-ын ҮБХ-ны гишүүдийг 500 орчим болгон нэмэгдүүлж байгаа аж.
Үүний дараа АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга, нарийн бичгийн дарга нараа тодруулах аж. Харин удахгүй болох ҮБХ-ны хурлаар тус намын дарга Л.Гантөмөрийн асуудлыг хэлэлцэхгүй ба АН-ын фракцууд тус бүрдээ хуралдаж, 2024 оны УИХ-ын сонгуульд Л.Гантөмөрөөр удирдуулж сонгуульд орох ба энэ хүртэл намын даргын асуудлыг хөндөхгүй гэж ярьж тохирчээ.