“Вагнер хөлсний цэргийн компанид амласан амлалтаа биелүүлнэ" гэж В.Путин мэдэгджээ

“Вагнер хөлсний цэргийн компанид амласан амлалтаа биелүүлнэ" гэж В.Путин мэдэгджээ

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч амралтын өдөр /2023.06.24/ бослого гаргахыг оролдсон үйл явдлын талаар өчигдөр /2023.06.26/ хоёр дахь удаагаа мэдэгдэл хийсэн байна. 

Тэрээр, "цус урсахаас урьдчилан сэргийлж бүх арга хэмжээг авснаа хэлж, цэргийн алба хаагчид, хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын эр зоригийг үнэлж буйгаа тэмдэглэсэн байна. Мөн тэрээр “Вагнер” цэргийн хувийн компанид амласан амлалтаа биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. Харин зарим эх сурвалжууд Оросын тал “Вагнер” бүлгэмийн хөлсний цэргүүдийг ОХУ-ын армитай гэрээ байгуулж, эсвэл гэртээ харьж болно гэсэн тулгалтыг хийсэн гэх мэдээллийг өгч байна.