Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ХАЛНА

Ирэх долоо хоногийн дундаас ихэнх нутгаар ХАЛНА

Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Маргааш буюу энэ сарын 26-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, энэ сарын 27-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи энэ сарын 28, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 26, 27-нд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +30...+35 градус, бусад нутгаар шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна. Ирэх долоо хоногийн Пүрэв гараг буюу энэ сарын 29-нд ихэнх нутгаар хална гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө