П.Анужин: Хамт амьдарч байсан эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлж үлдээнэ

П.Анужин: Хамт амьдарч байсан эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлж үлдээнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Хамтын тэтгэврийн тухай хуулийг би С.Эрдэнэ даргаас зөвшөөрөл авч байж өргөн барьсан. Нийгмийн даатгалын багц хуульд тэтгэвэр өвлөгдөх тухай орж байгаа учраас зөрүү байгаа боловч асуудал шийдэгдэнэ гэж үзэж байна. Тэтгэврийг индексжүүлэх хууль 50 гаруй улс оронд хэрэгждэг. Ахмадууд төр засагтаа хяналт тавих механизм болдог" гэв.

УИХ-ын гишүүн, НББХ-ны дарга П.Анужин "Улстөр ойртоод тэтгэвэр 10, 20 мянган төгрөгөөр нэмж, эргээд үнийн өсөлт үүсдэг байдал байсаар ирсэн нь үнэн. Хамт амьдарч байсан эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд авч байсан тэтгэврийнх нь 20 хувийг өвлүүлж үлдээнэ гэсэн зохицуулалт тусгасан. Энэ хуульд цалинг нь дахин нэг удаа шинэчлэн бодож, шинэчлэн бодсон цалингаас нь тэтгэвэр тогтоох заалт оруулж ирсэн" гэлээ.