isee.mn сэтгүүлч Б.Батчимэг ОХУ-д ажиллаж байна.
Энэ сарын 19-21-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-д айлчиллаа. Айлчлал үр дүнтэй болж хэд, хэдэн бодитой шийдвэрт хүрсэн талаар албаныхан хэлж байна.
Тухайлбал,
- УБТЗ-ын 200 тэрбумын өрийн асуудлаа барагдуулж ОХУ, Монгол хамтран тус компанийн дүрмийн санг 167 тэрбумаар нэмэгдүүлэхээр болсон. Энэ мөнгөөр УБТЗ дэр модоо шинэчлэх, хөрөнгө оруулна.
- ОХУ талаас хөрөнгө оруулалтдаа 5 шинэ зүтгүүр өгч буй. Энэ нь ачаа тээврийн эргэлт хамгийн багадаа 2 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий.
- Монгол, ОХУ хууль тогтоох байгууллага хооронд хамтран ажиллах комисс байгуулахаар боллоо. Анхны хурлаа ирэх наймдугаар сард Монгол улсад зохион байгуулна.
- Ангарскийн шатахууны үйлдвэр 30 хоног засварт орно. Гэхдээ шатахуун ХОМСДОХГҮЙ, үнэ ӨСӨХГҮЙ. Нийлүүлэлтээ өсгөж, шаардлагатай бол нөөцлөх ажилд хамтран ажиллая гэж тохирчээ.