УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.22/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Боловсролын ерөнхий хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг 2021 онд Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
Уг хуульд "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл байна" гэх заалт орсон. Боловсролын ерөнхий хуулийг холбогдох байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр "Бүх шатны судлах үндсэн гадаад хэл нь англи хэл" гэх заалтыг унагасан. Энэ нь нийгэмд томоохон хэлэлцүүлэг, маргаан үүсгээд байна. Уг заалтаар гишүүд ч харилцан адилгүй байр, суурийг илэрхийлж буй. Тиймээс МАН-ын бүлэг тус хуулиар ажлын гурав хоногийн завсарлага авав.
Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Боловсролын ерөнхий хуулийн төслөөр байр сууриа нэгтгэх зайлшгүй шаардлага үүсэж байна" гэсэн юм.