Засгийн газрын өнөөдрийн /2023.06.21/ ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал,
"Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар макро эдийн засгийг тогтворжуулахтай холбогдуулан бүх төрлийн зөвшөөрлийг наймдугаар сарын 1-ний дотор бүрэн цахимжуулж, хүнээс хамааралгүй олгох нөхцлийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулахыг даалгалаа. Дөрөвдүгээр сарын 6-нд eMongolia-ийн дэргэд eBusiness платформын 1.0 хувилбарыг нээсэн.
eBusiness-д одоогийн байдлаар давхардаагүй тоогоор нийт 17500 хэрэглэгчийн 4 сая гаруй хандалт бүртгэгдсэн байгаа. Энэ хугацаанд нийт 14960 үйлчилгээний хүсэлт хүлээн авсан.
Одоогийн байдлаар тус системд 670 үйлчилгээ, 270 тусгай зөвшөөрөл бүртгэгдсэн. Зөвшөөрлийн хуулийн дагуу нийт 360 зөвшөөрөл байх ёстой. Мөн гэрээ хийхэд гадаадад байгаа иргэдийг заавал ирэхийг шаарддаг. Үүнтэй хологдуулан бид төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэх, хууль хоорондын давхардлыг арилгах 120 хуулийг их хуралд өргөн барьж хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Энэ хуулиар бид гэрээний эрх зүйн харилцаа буюу иргэний хуультай нийцүүлээд ямар ч гэрээг цахимаар байгуулах эрх зүйн боломжийг нээж байгаа. Ингэснээр зөвшөөрөл заавал бичгээр, үнэт цаасаар очдог бус онлайнаар шийдэж QR уншуулаад зөвшөөрлөө авдаг боломжийг нээж байгаа юм. Намдугаар сарын 1-нээс Зөвшөөрлийн хуулинд заасан 360 зөвшөөрлийг бүрэн цахимжуулахаар ажиллаж байна.
Мөн ICT expo арга хэмжээнд 194 компаний 412 бүтээгдэхүүнийг 185 мянга гаруй иргэд биеэр цахимаар үзэж, 4.8 тэрбум төгрөгийн борлуулалт, 41 сая долларын гэрээ хэлцэл, 6.9 тэрбумын экспортын гэрээ хийсэн байна.
Мэдээлэл технологийн салбарынхны хөрөнгө оруулалтыг ДНБ-д эзлэх хувийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийн технологийн програм хангамжийн үйлдэрлэгч нарыг дэмжих, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үүднээс хуулийн шинэчлэл хийхээр ажиллаж байна. Цаашдаа МУ-ын засгийн газраар төр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх програм хангамжийн чиглэлийн ажлын жагасаалтыг батлуулна. Ингэснээр систем хөгжүүлдэг бус бодлогоо боловсруулдаг чиглэлд илүү анхаарах юм.