БНСУ-ын загвар өмсөгч, стриймэр Им Жи Хэ зургаадугаар сарын 11-нд шууд дамжуулалтын үеэр амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Түүний гэрт аврах албаны ажилчид яаралтай очиж Им Жи Хэг эмнэлэгт хүргэсэн бөгөөд энэ сарын 18-ний өдөр 37 насандаа таалал төгсжээ.
Им Жи Хе гэх загвар өмсөгч, стриймэр бүсгүй өөр хэд хэдэн стриймэрүүдтэй хамт согтууруулах ундаа хэрэглэж буйгаа шууд дамжуулж байх үедээ хамт байсан хэд хэдэн хүнтэй маргалдаж, бусад стриймэрүүдээ шүүмжилж, хамт хийсэн шууд дамжуулалтынхаа төлбөрийг төлөөгүй хэмээн буруутгаж эхэлсэн байна.
Тэрбээр гэртээ ирснийхээ дараа энэ явдалдаа үзэгчдээс уучлалт хүсэн, гэрээслэл бичиж эхэлжээ. Үүнийг анзаарсан шүтэн бишрэгчид нь албаныханд яаралтай мэдэгдснээр удалгүй гэрт нь яаралтай тусламжийн ажилтнууд ирж, тусламж үзүүлсэн байна.
Түүний гарт хайч байсан ба биеийн байдал нь хэр байгаа тухай албан ёсны мэдээлэл цацагдаагүй байсан юм. Сонирхуулахад, Им Жи Хе 2006 оноос хойш загвар өмсөж эхэлсэн бөгөөд 2013 онд холимог тулааны тэмцээний үеэр зарлагч хийж эхэлсэн бөгөөд 2014 онд гэр бүл зохиож, хоёр хүүхэдтэй болсон ч удалгүй гэрлэлтээ цуцлуулж байжээ.