Автомашины дугуй хулгайлж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ

Автомашины дугуй хулгайлж байсан этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ

Арван хоёрдугаар сарын 9-ний 04 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн наймдугаар дугаар хороо 99 дүгээр байрны зогсоол дээр тавьсан автомашинаас хулгай хийж байгаад этгээдүүдийг үйлдэл дээр нь барьжээ.  Хулгай хийж байсан этгээдүүд иргэн Т-ийн эзэмшилийн “TOYOTA VEROSA” машины зүүн хойд талын дугуйг тайлан авч байсан бөгөөд Ж гэгч нь “SONATA-6” маркийн машинаар үйлчилж байжээ.

Дээрх гэмт этгээдүүдийг Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн авто эргүүлийн Бугат-112 чиглэлийн эргүүлийн офицер ахлах дэслэгч, У.Золзаяа, ахлах ахлагч Э.Пүрэвсүрэн нар үйлдэл дээр нь баримтжуулан саатуулжээ.




Өнөөдөр гахай өдөр

2 цагийн өмнө