СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар орчмоор дуу цахилгаантай аадар бороо орно

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улаанбаатар орчмоор дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөө шөнө буюу зургаадугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг УЦУОШХ-ээс анхааруулж байна.

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Маргааш үдээс хойшдоо дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 27-29 хэм дулаан байна.