Хэрлэн гол, Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна

Хэрлэн гол, Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна

Зургаадугаар сарын 16-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны зүүн хажуугаас эхтэй Онон, Балж, Эг болон Хэрлэн голын эхээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-30 см нэмэгдэж, Хэрлэн гол үерийн түвшинг 5 см давсан бол Ховд, Буянт, Булган, Хархираа, Идэр зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Ховд гол Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг 15 см давжээ.

Маргааш буюу зургаадугаар сарын 17-нд Хэрлэн гол Мөнгөнморьт сум, Багануур дүүрэг орчимд усны түвшин 10-15 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялж, амарч, зугаалж яваа ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг УЦУОСМХ-н Гадаргын усны судалгааны хэлтэс онцгойлон анхааруулж байна.