Нарны аймгийн таван гараг зэрэгцэн байрлах маш ховор үзэгдэл өнөөдөр болно

Нарны аймгийн таван гараг зэрэгцэн байрлах маш ховор үзэгдэл өнөөдөр болно

Нарны аймгийн гарагууд зэрэгцэн орших нь маш ховор үзэгдэл бөгөөд өнөө шөнө тохиохыг одон орон судлаачид мэдээллээ.

Гараг зэрэгцэн орших үзэгдлийг заавал дурангаар харах шаардлагагүй гэнэ. Таван гарагаас Санчир хамгийн түрүүнд үзэгдэх бөгөөд гарагууд зэрэгцэн байршиж эхлэхэд Тэнгэрийн ван болон Буд маш бүдэг харагдах тул нүдээр шууд харах боломжгүй гэнэ. Харин Бархасбадь гараг хамгийн тод харагдана.

Энэхүү үзэгдэл нь гарагууд нарны нэг талд ойролцоо зэрэгцэн байршихад тохиолддог. Мөн энэ сарын 22-нд Ангараг, Сугар, Буд гараг богино хугацаанд зэрэгцээд салах гэнэ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд гарагууд зэрэгцэн байрших нь цунами, газар хөдлөлт зэрэг гамшиг үүсгэдэг гэж мэдээлдэг. Харин энэ талаар одон орон судлалын мэргэжилтнүүд хэлэхдээ энэхүү үзэгдэл дэлхийд ямар ч нөлөө үзүүлдэггүй гэжээ.