Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг га газрыг хашаажуулж, агропаркийг байгуулжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг га газрыг хашаажуулж, агропаркийг байгуулжээ

“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Хилийн цэргийн 0108 дугаар анги анх удаа нэг га газрыг хашаажуулж, агропаркийг шинээр байгуулжээ

Хил хамгаалах байгууллагаас дэвшүүлсэн “Ногоон хэрэм-II” хөтөлбөр, Дорноговь аймгийн Засаг даргын “Ухаалаг хот, ногоон Дорноговь” хөтөлбөрийн хүрээнд тус анги ойролцоох газартаа энэ хавар нэг настай хайлаас мод 4000, хоёр настай хайлаас мод 200, таван настай хайлаас мод 1500, нэг настай агч мод 100, жигд мод 150, улиас модны мөчрийн суулгац 700, сухай мод 1500, улиас 6500, бургас мод 3800, нийт долоон төрлийн 21650 ширхэг мод тарьж, ширгэсэн нуурын хойд хэсэгт бургас мод 1200, хүлэмжид 3,5 кг хайлаас модны үрийн тарилтыг хийгээд байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг