СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 30 градусыг давж халж, нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй наршилт, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 15-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 16-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Салхи маргааш, нөгөөдөр ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +15...+20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +32...+37 градус, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, Дорнод, Монголын тал нутгаар шөнөдөө +13...+18 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна гэж Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө