"Ширүүн тулаан болж байгаа ч Украины арми урагшилж, газар нутгаа эргүүлэн авч байна" гэж В.Зеленский мэдэгджээ

"Ширүүн тулаан болж байгаа ч Украины арми урагшилж, газар нутгаа эргүүлэн авч байна" гэж В.Зеленский мэдэгджээ

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2023.06.12/ орой үг хэлэхдээ, "тулалдаан ширүүн байгаа ч Украины арми "урагшлан" газар нутгаа эргүүлэн авч байна" гэж мэдэгджээ. 

В.Зеленский "тулаан ширүүн болж байгаа ч бид урагшилж байна. Хэдийгээр эдгээр өдрүүдэд цаг агаар тааламжгүй нь бидний ажлыг улам хүндрүүлж байна. Манай дайчдын хүч чадал үр дүнгээ өгсөөр байгаа бөгөөд одоо тулалдаж байгаа бүх хүмүүст, холбогдох газруудад манай байлдааны бригадуудыг дэмжиж байгаа бүх хүмүүст баярлалаа" гэжээ. Мөн В.Зеленский “бид үйл ажиллагааныхаа давамгай байдлаа хадгалж, бэхжүүлж байна. Бид энэ чиглэлээр хяналтаа нэмэгдүүлж байгаа Бахмутад онцгой талархаж байна" гэжээ. 

Харин өчигдөр Украины Батлан ​​хамгаалахын дэд сайд Ханна Малиар хэлэхдээ, "өнгөрсөн долоо хоногийн дотор Бахмут дахь Украины хүчин 16 хавтгай дөрвөлжин километр талбайг эргүүлэн авсан. Бахмут дахь зүүн жигүүрт Украины цэргүүд 1.5 км, баруун жигүүрт 3.5 км урагшиллаа" гэж мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN