Хүн хазаж түрсээ шахаж, үрждэг алгана загас Финландын эрх баригчдын санааг зовоох болжээ

Хүн хазаж түрсээ шахаж, үрждэг алгана загас Финландын эрх баригчдын санааг зовоох болжээ

Финландын эрэг орчмын Балтийн тэнгис орчимд нарны алгана загас тус улсын эрх баригчдын толгойны өвчин болоод байгаа ажээ. Учир нь нарны алгана загас усанд сэлж буй хүмүүсийн хазаж түрсээ шахаж, үрждэг байна. 

Энэ талаар Финландын загасчдын холбооны төлөөлөл Жуха Ожахаржу ярихдаа, “Хэрэв та санамсаргүйгээр алгана загасны түрсээ шахах газрын ойролцоо усанд сэлэх юм бол алгана таныг хазах нь дамжиггүй. Нарны загас том шүдгүй ч чимхэж буй мэдрэмжийг өгдөг” гэжээ. 

Тус загасны урт нь 15 см ба уруулын ясны дээр  жижиг зүү шиг шүдтэй аж.  Мөн амьдрах орон зайд нь халдсан ургамал, загасны төрөл зүйлд аюул учруулдаг харь гаригийн организм гэж нэрлэдэг байна. Энэ талаар Ж.Ояхарюү "Нарны алгана замд нь саад болсон бүхнийг идэх болно" гэж хэлжээ. Финландын эрх баригчид тус загасыг тус улсын баруун өмнөд хэсэгт зориудаар авчирсан гэж таамаглаж байгаа бөгөөд энэ загасыг байгальд харвал холбогдох байгууллагад даруй мэдэгдэхийг уриалжээ. 

Эх сурвалж: Varlamov news