"Улс төрийн Есүс Христ" хэмээн нэрлэж байсан Италийн Ерөнхий сайд асан С.Берлускони 86 насандаа таалал төгсжээ

"Улс төрийн Есүс Христ" хэмээн нэрлэж байсан Италийн Ерөнхий сайд асан С.Берлускони 86 насандаа таалал төгсжээ

Нэгэн цагт өөрийгөө "улс төрийн Есүс Христ" хэмээн тодорхойлж байсан Италийн Ерөнхий сайд асан, тэрбумтан С.Берлускони 86 насандаа өнөөдөр /2023.06.12/ таалал төгсчээ. С.Берлускони Италийн Милан хотын Сан Рафаэле эмнэлэгт уушгины өвчний улмаас хэвтэж байгаад нас баржээ. 

Тэрээр гурван удаа Италийн Ерөнхий сайдаар сонгогдож, нийт есөн жил ажилласан нэгэн юм. Мөн С.Берлускониг татвараас зайлс хийсэн, хахууль авсан, насанд хүрээгүй биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орсон зэрэг хэргээр шүүгдэж байсан. Тэгвэл түүнд хүндэтгэл үзүүлж буйгаа Италийн Ерөнхий сайд асан М.Ренци мэдэгдэж, түүнийг "түүх бүтээсэн" хүн гэж нэрлэжээ.

Эх сурвалж: CNN