Өчигдөр /2023.06.11/ АНУ-ын Пенсильвани муж улсын Филадельфи хотод хурдны замын доор ачааны автомашин шатсаны улмаас тус зам нуржээ. Учир нь тус ачааны автомашин 8500 галлон нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан бөгөөд одоо хүртэл хурдны замын нурангид дарагдсан хэвээр байгаа ажээ.
Тус хурдны замаар өдөр бүр 160 мянга орчим тээврийн хэрэгсэл зорчдог ба засварын ажилд олон сар зарцуулагдана хэмээн Пенсильвани мужийн Тээврийн яамны нарийн бичгийн дарга Майк Кэррол хэлжээ. Харин АНУ-ын Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөл Филадельфи руу баг илгээнэ гэr мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
ВИДЕО: