Филиппиний зүүн хойд хэсэгт байх Майон галт уулнаас лаав урсаж эхэлсэн тул 13,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Өнгөрсөн шөнөөс уулын энгэр лүү лаав урсаж эхэлсэн тул албаныхан цаашдын үйл ажиллагаанд бэлдэж байгаа гэдгийг Филиппиний Галт уул судлал, газар хөдлөлт судлалын хүрээлэнгийн захирал Тересито Баколкол хэлэв.
Лаав урсах нь галт уулын идэвхжил улам нэмэгдэж буйн дохио юм. Сүүлийн 24 цагийн дотор галт уулаас 260 орчим чулуу нурж, 21 удаагийн чичирхийлэл мэдрэгджээ. Мужийн галт уул судлаачдын мэдээлснээр Бямба гаригт хүхрийн давхар ислийн ялгарал мөн гурав дахин нэмэгдсэн байна.
Филиппинд галт уулын дохиоллын таван шатлалт систем байдаг. Өдгөө гуравдугаар түвшний аюултай байгаа бөгөөд энэ нь хэдэн долоо хоног юм уу хэдэн өдрийн дараа дэлбэрэх магадлалтай гэсэн үг. Тус улсад идэвхтэй 24 галт уул байдаг бөгөөд хамгийн сүүлд 2018 онд хүчтэй дэлбэрэлт болж байжээ. Газар зүйн байрлалын хувьд Филиппин нь дэлхийн ихэнх газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог хагарлын ирмэг болох Номхон далайн "Галын цагираг" дээр байрладаг бөгөөд Майон галт уулыг Гиннесийн дэлхийн "хамгийн шовгор" галт уул гэж тодорхойлсон байдаг.
Эх сурвалж: BBC news