“Бан Ги Мун” сангийн тэргүүн, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун өнөөдөр /2023.06.12/ Улаанбаатар хотод ирлээ.
Тэрбээр Ази, номхон далайн орнуудыг хамран жил бүр зохион байгуулагддаг “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтад оролцох юм. Бан Ги Мун нь 2006 онд анх удаа БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсад айлчилж байсан бөгөөд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байхдаа буюу 2009, 2019 онуудад манай улсад айлчилж байсан юм.
Энэ удаагийн уулзалтад дэлхийн нэр хүндтэй улс төрчид, эрдэмтэн, судлаачид зэрэг 10 орны 52 зочид, төлөөлөгчид ирж байна гэж УИХ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах газраас мэдээллээ.