З.Энхболд, "Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, Зөнөөд зохион бичдэг болжээ дээ" хэмээн нийтлэлч Баабарт хандаж бичжээ

З.Энхболд, "Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, Зөнөөд зохион бичдэг болжээ дээ" хэмээн нийтлэлч Баабарт хандаж бичжээ

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт дээр ачаа тээврийн автомашины 10 гаруй км үргэлжилсэн оочер бий болоод байгаа талаар олон нийтийн сүлжээнд мэдээлж буй. Учир нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлж байгаа Засгийн газраас “Боомтын сэргэлтийн бодлого”-ийг дэвшүүлж, зарим бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байгаа юм. 

Тэгвэл энэ асуудлаар болж АН-ын хуучин лидерүүд болох УИХ-ын дарга асан З.Энхболд, нийтлэлч Баабар нар твиттер хуудастаа маргалдсан юм. Тодруулбал, “Замын-Үүд боомт дээр ачаа тээврийн автомашины цуваа үүссэн” гэх бичлэгт З.Энхболд “Боомт сэргээд оочергүй болоогүй юм уу” гэсэн сэтгэгдэл үлдээжээ. Харин үүний хариуд нийтлэлч Баабар, “Ачаа бараагаа төмпөнгөөр зөөж ажлын байрыг нэмэгдүүлнэ гэж боомт хаасан гар чинь энэ өөрөө биз дээ” хэмээжээ. 

Иймд түүний хариу болгож УИХ-ын дарга асан З.Энхболд, “Чам шиг мөнгө өгөхөөр хуцдаг нохой биш, хааяа бас эх орноо бодмоор юм, төлбөртэй хуцсаар байгаад овоо мөнгөтэй болоо биз дээ” хэмээжээ. Гэтэл нийтлэл Баабар, “Төлбөр төлөхөөр нь бас ингээд биччихлээ. Женко ЕӨК болуутаа надтай уулзаж Баярцогтыг тамгийн газрынхаа даргаар тавих хүсэлтэйгээ хэлэн асууж байсан. Баярцогтыг шоронд хийх санаа Женкогийнх биш. Түүнд оноосон 10 жилийн гяндан бол Зикагийн бүтээл гэж боддог” гэсэн бол З.Энхболд хариуд нь, “Ерөнхийлөгч асан Баттулгатай ярилаа. Баабартай уулзаж энэ талаар ярилцаагүй гэж байна. Зөнөөд зохион бичдэг болжээ дээ” гэжээ.