"УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувиас доошгүй байх" гэдгээр МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ

"УИХ-ын сонгуульд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 30 хувиас доошгүй байх" гэдгээр МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэжээ

Өнөөдөр /2023.06.12/ хуваарийн дагуу УИХ дахь улс төрийн намын билгүүд хурлаа хийлээ. Тодруулбал, МАН-ын бүлэг дээр өнөөдөр хэлэлцсэн асуудлаар УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрээр, “Засгийн газраас өргөн барьснаар ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн” гэж мэдэгдлээ. 

Мөн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40 хувиас доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан. Уг асуудлаар бүлэг хуралдаад 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй  гэж шийдвэрлэсэн. Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон” гэлээ.