Эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Essity" компани Орос дахь үйлдвэрүүдээ зарж, тус улсаас гарч буйгаа мэдэгджээ

Эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Essity" компани Орос дахь үйлдвэрүүдээ зарж, тус улсаас гарч буйгаа мэдэгджээ

Шведийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Essity" компани Орос дахь бизнесээ зарж байгаагаа мэдэгдсэн байна. Тус компанийн мэдээлснээр энэ оны хоёрдугаар улиралд энэ гэрээ хаагдах ажээ. 

"Essity" компани нь ариун цэврийн цаас, хүүхдийн живх, эмэгтэйчүүдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүн зэрэг 70 орчим брэндийг үйлдвэрлэн гаргадаг байна. Тус компани нь 1994 онд ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд Орост гурван үйлдвэртэй эдгээрийн нэг нь Ленинград мужид, хоёр нь Тула мужид байрладаг бөгөөд эдгээр үйлдвэрүүдэд 12 мянга орчим хүн ажилладаг байна. "Essity" компани өнгөрсөн оны дөрөвдүгээр сард "бизнесийн нөхцөл байдал муудсан" тул Оросоос гарч байгаа хэмээн зарласан юм. 

Сонирхуулахад, манай улсын дотоод компаниуд "Essity" компанийн үйлдвэрлэсэн эрүүл ахуйн бүтээгдэхүүнийг ОХУ-аас импортолж монголдоо оруулж ирдэг юм.