Европыг холбосон "Хойд урсгал-2" хийн хоолойг сүйтгэсэн Украины тусгай алба, Польшийг баазаа болгон ашигласан гэж мөрдөгчид мэдэгджээ

Европыг холбосон "Хойд урсгал-2" хийн хоолойг сүйтгэсэн Украины тусгай алба, Польшийг баазаа болгон ашигласан гэж мөрдөгчид мэдэгджээ

Одоогоос есөн сарын өмнө Европын орнууд руу байгалийн хий нийлүүлдэг “Хойд урсгал-2” хийн хоолой Борнхолм арлын ойролцоо гурван газарт зэрэг задарч, тэнгисийн усанд хий алдагдаж байсан.  Тэгвэл “Хойд урсгал-2” хийн хоолойг дэлбэлсэн хорлон сүйтгэгчид Польшийг үйл ажиллагааныхаа бааз болгон ашигласан гэж мөрдөн байцаагчид мэдэгдснийг Wall Street Journal дамжуулжээ. 

Тодруулбал, Германы мөрдөн байцаагчид есдүгээр сард Балтийн тэнгис дэх “Хойд урсгал-2” хийн хоолойг гэмтээсэн хорлон сүйтгэх бүлэглэл Польшийг үйл ажиллагааныхаа бааз болгон ашигласан гэх нотлох баримтуудыг шалгаж байна гэж Wall Street Journal нийтэлжээ. Тус нийтлэлд дурдсанаар, мөрдөн байцаагчид Оросоос Европ руу хий тээвэрлэх зорилгоор баригдсан “Хойд урсгал-2” хийн хоолойг хорлон сүйтгэх зорилгоор ашигласан дарвуулт онгоцны хоёр долоо хоногийн аяллын маршрутыг бүрэн сэргээж чаджээ.

Мөн хиймэл дагуул, гар утас, Gmail хаягууд болон хөлөг дээрх мэдээлэлд үндэслэн мөрдөн байцаагчид дарвуулт онгоц нь дэлбэрэлт болсон цэг бүрт байсан бөгөөд Польшийн усан хилд нэвтэрсэн болохыг тогтоожээ.

Мөн тэд энэ ажиллагаандаа ашигласан тэсрэх бодисын нэг нь усан доорх дэд бүтцийг устгахад тохиромжтой өнгөгүй бодис байсан гэж дүгнэжээ. Одоо мөрдөн байцаагчид дарвуулт онгоцыг яагаад Варшавт төвтэй аялал жуулчлалын агентлагаар дамжуулан түрээсэлсэн болохыг ойлгохыг оролдож байгаа аж. Тэд тус фирмийг Украины тагнуулын албатай холбоотой Украины хамгаалалтын компаниудын сүлжээний нэг хэсэг байсан гэж таамаглаж эхэлжээ. 

Харин саяхан олдсон хорлон сүйтгэх ашигласан гэх баримтууд нь энэ үйл явдлын ард Украинчууд байсан гэсэн ойлголтыг бататгаж байгаа мэт боловч мөрдөн байцаагчид Польшийн нутаг дэвсгэрийг халдлагад бэлтгэхэд ашигласан эсэхийг нарийвчлан шалгаж байгаа гэжээ. Жишээлбэл, Германы боомт дахь камерын бичлэгт үлдсэн хорлон сүйтгэгчдийн ашиглаж байсан автомашин нь Польш улсын дугаартай байжээ.

Харин үүнээс долоо хоногийн өмнө "Вашингтон Пост" сонин Жо Байдены засаг захиргаа "Хойд урсгал-2” хийн хоолойд дэлбэрэлт болохыг гурван сарын өмнө мэдсэн. Украины тусгай хүчний шумбагч онгоцноос бүрдсэн жижиг баг Украины ерөнхий командлагчд шууд захирагдаж, хорлон сүйтгэх ажиллагаа бэлтгэж байсан гэж мэдэгджээ. Эдгээр мэдээллүүдийн дараа Украины Ерөнхийлөгч В.Зеленский байгалийн хийн хоолойг сүйтгэх ажиллагаанд Украинчууд оролцсон гэсэн буруутгалыг дахин няцааж, "Украин ийм зүйл хийгээгүй. Би үүнийг хэзээ ч хийхгүй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC