Африкийн дипломатуудыг сармагчинтай зүйрлэсний дараа Румын улс Кени улсаас Элчин сайдаа эргүүлэн татжээ. Тодруулбал, Кенийн нийслэл Найроби дахь НҮБ-ын байранд болсон уулзалтын үеэр Румыний дипломатч Драгос Тигау цонхны гадаа сармагчингуудыг хараад “Бидэнд Африкийн бүлэг нэгдэж байна” гэж хэлжээ.
Энэ тухай Кенийн Гадаад хэргийн яамны төлөөлөгч Камау Мачариа олон нийтийн сүлжээнд, "шоконд орж, уурлаж байна" гэж бичжээ. Харин Румыны Гадаад хэргийн яамнаас албан ёсоор уучлалт гуйсан захидал илгээж, "Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах шинж чанартай аливаа үйлдэл, тайлбарыг хүлээн зөвшөөрөх боломжгүй" гэж мэдэгдсэн байна.