АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 37 зүйл ангиар буруутган, шалгаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг 37 зүйл ангиар буруутган, шалгаж байна

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг цөмийн аюулгүй байдал, цэргийн төлөвлөгөө гэхчлэн нууцын зэрэглэлтэй маш олон бичиг баримтыг хууль бусаар авч хадгалсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Мөн  шүүхийн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, нууцлал бүхий баримт бичгийг зохисгүй байдлаар хадгалсан зэрэг нийт 37 зүйл ангиар буруутгасан яллах дүгнэлтээ АНУ-ын Холбооны Шүүх өчигдөр танилцуулжээ.

Эдгээр 37 зүйл ангийн 31 нь үндэсний аюулгүй байдалд халдсан, Тагнуулын тухай хуулийг зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Бусад 7 заалт нь, шүүхэд худал мэдүүлэг өгсөн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулсан зэрэг зүйл анги аж.

Дональд Трамп энэ тухай нийгмийн сүлжээндээ өөрийгөө ямар ч гэм буруу зүйл хийгээгүй гэж мэдэгдсэн бөгөөд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ авч магадгүй байна. Доналд Трамп хэрэв шүүхээр орж, гэм буруутай нь тогтоогдвол багагүй хугацааны хоригдох ял авахаар байгаа гэж хууль эрхийн мэргэжилтнүүд хэлж байна.

АНУ-ын Бүгд найрамдах намаас ирэх 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлал хамгийн өндөр хүний нэг Доналд Трамп ийнхүү нэгэн зэрэг 2 ч эрүүгийн гэмт хэрэгт мөрдөн шалгагдаж байна.