Л.Мөнхбаттай ижил хүчингийн хэрэгт нэр холбогдсон Ч.Ундрам, Ц.Анандбазар, Д.Гантулга нарыг ч МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлье

Л.Мөнхбаттай ижил хүчингийн хэрэгт нэр холбогдсон Ч.Ундрам, Ц.Анандбазар, Д.Гантулга нарыг ч МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлье

БНСУ-ын Чэжү аралд болсон соёлын солилцооны хамтын ажиллагааны хүрээн дэх урлагийн тоглолтын дараа орчуулагч эмэгтэйг хүчирхийлсэн байж болзошгүй хэргээр тус улсад саатуулагдаад байгаа Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбатыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн байна. Хэргийг БНСУ-ын хуулийн байгууллага мөрдөн шалгаж байгаа. Хэдийгээр хүчирхийлсэн байж болзошгүй орчуулагч эмэгтэй нь ч мөн монгол боловчиг нутаг дэвсгэр дээр нь болсон хэрэг учир БНСУ-ын хуулиар шийдэх юм.Тодруулбал, Л.Мөнхбат орчуулагчийг хүчирхийлсэн нь тогтоогдвол таван жилийн хорих ял онооно.

-Ц.АНАНДБАЗАР, Д.ГАНТУЛГА НАР БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ, Ч.УНДРАМ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДОН ШАЛГАГДСАН -

Тэгвэл МАН дотор Л.Мөнхбаттай адил хүчингийн гэмт хэрэгт нэр холбогдсон хэд, хэдэн гишүүн бий. Тэдний зарим нь УИХ-ын гишүүн. Тиймээс МАН-ын удирдлагын аппарат алагчлалгүй дээрх гишүүддээ ч хариуцлага тооцож, намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх үү гэдэг нь анхаарал татаж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар эмэгтэй ажилчдадаа бэлгийн дарамт үзүүлж, хүчирхийлсэн мөн УИХ-ын гишүүн Ч.Ундрам гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүүхдээ зодсон хэрэгт нэр холбогдон шалгагдаж буй. Түүнээс гадна хүчингийн хэргээр ял эдэлсэн Монголын залуучуудын холбооны хүндэт ерөнхийлөгч УИХ-ын гишүүн Д.Гантулга бий. Тэгвэл тэдэнд хариуцлага тооцож, намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлэх үү. Учир нь эдгээр гишүүд нь одоог хүртэл МАН-ын малгайн дор байна. Д.Гантулгын хувьд Хэнтийд нэр дэвшсэн хүмүүсийн сонгуулийн менежер хүртэл хийж одоог хүртэл намынхаа нэрээр ажиллаж буй.

-МАН ШУДАРГА Л ЮМ БОЛ ИЖИЛ ГЭМТ ХЭРЭГТ НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮДДЭЭ МӨН ИЖИЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХ ЁСТОЙ-

МАН-ын Үндсэн дүрмийн

4.2.5. намын эв нэгдлийг хамгаалах, намын нэр хүндийг гутаасан аливаа үйлдэл гаргахгүй байх;

4.3.1. илтэд ёс зүйн зөрчил гаргасан бол түдгэлзүүлнэ гэсэн байна. Дүрмийг ЭНД дарж унших. Ямартай ч Л.Мөнхбатын тухайд нам дотооддоо шийдвэр гаргаж гишүүнчлэлээс нь түдзэлзүүлсэн байна. Харин Ц.Анандбазар, Ч.Ундрам, Д.Гантулга нарын тухайд адилхан ёс зүйн зөрчил гаргаж, Монгол даяар намынхаа нэр хүндийг гутаасан байхад гишүүнчлэлээс түдгэлзүүлэхгүй байгаа нь ямар учиртай вэ.

Олон нийтийн тухайд Ц.Анандбазар, Ч.Ундрам нарыг 2024 оны УИХ-ын Сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байр, сууриа илэрхийлж байсан. МАН энэ мэт ёс зүй болон хуулийн зөрчилд нэр холбогдсон гишүүдээ ирэх сонгуульд нэр дэвшүүлэхгүй байж чадвал бас нэг хариуцлагын хэлбэр билээ.