С.Одонтуяа: Шахмал түлшинд угаартаж 46 хүн нас барсан гэх мэдээлэл байна. Хариуцлага хүлээж, дуугарах байгууллага алга

С.Одонтуяа: Шахмал түлшинд угаартаж 46 хүн нас барсан гэх мэдээлэл байна. Хариуцлага хүлээж, дуугарах байгууллага алга

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа сайжруулсан шахмал түлшинд угаартаж амь, нас эрүүл мэндээрээ хохирч буй иргэдийн талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр энэ үеэр " Өнгөрсөн сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан гэх мэдээллийг Өдрийн сониноос харсан.  Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Номуунтуул Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа "25 иргэн угаартаж, найман хүн нас барсан" гэсэн байна. 

Хамгийн хачирхалтай нь ийм хэрэг гарсан байхад албан ёсны байгууллагаас мэдээлэл авах ямар ч боломжгүй байна. Бүх байгууллагууд мэдээлэл өгөхөөс татгалзаж байна. УИХ-ын дэд даргын хувиар мэдээлэл авъя гэхэд мэдээлэл өгөх байгууллага, мэргэжилтэн олдохгүй байгаа. Надад буруу мэдээлэл өгч байна. Энэ улсын төрд хариуцлага хүлээх хүн байна уу. Мэдээллийн ил тод байдал алдагдсан байна. Нас барсан найман хүний гурав нь бага насны хүүхэд байсан гэх мэдээлэл байгаа. Тиймээс холбогдох байгууллагууд ил гарч үнэн зөв мэдээллийг өгөөч гэж хүсмээр байна. Шахмал түлшний асуудал иргэдийн бухимдлыг төрүүлж байна. Бидний авсан мэдээллээр он гарснаас хойш 1739 хүн угаартсан байна. Үүнээс 46 хүн нас баржээ. 

Шахмал түлшинд угаартаж нас барсан хүмүүсийн асуудлаар мэдээлэл өгсөн мэргэжилтнүүдийг айлгаж, сүрдүүлж байна. Тиймээс уг асуудлыг орхихгүй ярина. УИХ-д Агаарын бохирдлын дэд хороо бий. Гэтэл энэ асуудлаар дуугарахгүй байна. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат гэх нөхрийн үйлдсэн бузар гэмт хэрэг бол олон улсад Монгол Улсын нэр хүндийг унагасан үйлдэл. Тиймээс бид энэ асуудлыг орхихгүй. Хэн дуртай дарга нь гадаадад очоод Монгол Улсын нэрийг гутааж байдаг. Хэн дуртай дарга нь хүчирхийлэл үйлддэг байдлыг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ. 

ҮЗЭХ: