Б.Махбалын шүүх хурал дахин хойшиллоо

Б.Махбалын шүүх хурал дахин хойшиллоо

Зам тээвэр, хөгжлийн яам /ЗТХЯ/-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх өнөөдөр /2019.12.06/ 11:00 цагт товлогдсон байсан ч дахин хойшиллоо.

Шүүх хурал Б.Махбалын шүүх хурал арванхоёрдугаар сарын 13-ны 14.00 цаг хүртэл хойшилжээ.  Ингэснээр түүнд холбогдох шүүх хурал найм дахь удаагаа хойшлогдож байгаа юм. Энэ удаагийн шүүх хурал хохирогч талаас талийгаачийн гэр бүлийн хүн болох Н.Өнөрцэцэг өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасныг хүлээн авсан учраас ийнхүү хойшлуулжээ.

Б.Махбалд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралд шүүгчээр Д.Ренчинхорол, улсын яллагчаар Б.Баярхүү, хохирогчоор Д.Доржсүрэн оролцсон аж.