Д.Ганбат: МАН-ын дарга нар Тайланд руу яваад хүйсээ солиулчихвал яах юм. Тэгэхээр сонгуульд хүйс ялгаж болохгүй

Д.Ганбат: МАН-ын дарга нар Тайланд руу яваад хүйсээ солиулчихвал яах юм. Тэгэхээр сонгуульд хүйс ялгаж болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Энэ хуулийг ярихдаа сонгогдох гэж байгаа дарга нар бус ард түмний өмнөөс ярих ёстой. Нөгөөтээгүүр бид социалист хүмүүс цугларчихсан юм шиг яриад байх юм. Эр, эм хүйс гэж ялгаж болохгүй.

Хүйсээ солиулдаг болсон цагт МАН-ын дарга нар Тайланд улс руу яваад эмэгтэй болоод ирнэ. Тэрийг нь одоо ямар хүйсэнд тооцох юм. Нэг хүйсийн төлөөлөл нь гадаа талбайд жагсаад эхэлбэл бас л хүний эрх яригдана. Түүнчлэн намууд төлөвшиж чадаагүй бөгөөд наймаалцаад эхэлсэн байна. Мөн намын жагсаалтаар оруулж ирж байгаа нэр дэвшигчдээ ард түмнээрээ эрэмбэлүүлэх нь зөв. Саналын хуудас 3-6 метр болно гэдэг тооцоо гаргажээ. Технологийг нь шийдчихвэл амархан. Чадахгүй бол Сонгуулийн Ерөнхий Хороо ажлаа өг. Би зохион байгуулаад өгье. Амархан шүү дээ" хэмээв. 

ҮЗЭХ: 



Сэтгэгдэл

Нийт: 2 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Би Дон   [172.68.93.130]   2 years ago
Хэлэмгий хүн сурамгай гэж ганбаа дотроо бодож явснаа МАН -ынханыг муулах гээд ил гаргачихлаа. Их хуралд үлдэхийн тулд хүйсээ хүртэл солиулахыг мөрөөддөг бна шүү.Уул хүн нь охин зантай золиг доо.
Хариулах

Зочин   [172.69.252.166]   2 years ago
Бидон хөөрхий
Хариулах