Ча Ёон Ү болон Сун Хэ Кё нар Парисын "Chaumet gala"-д хамтдаа оролцжээ

Ча Ёон Ү болон Сун Хэ Кё нар Парисын "Chaumet gala"-д хамтдаа оролцжээ

Францын Парис хотын “Chateau de Bagatelle”-д болсон оройн зоогт Ча Ён Ү болон Сун Хэ Кё нар оролцжээ.

"JARDIN DE CHAUMET" брэндийн шинэ коллекцийн нээлтийн арга хэмжээнд уригдсан бөгөөд Сун Хе Кёгийн хувьд гоёмсог цагаан торгон даашинзтай байсан бол Ча Ён Ү хар хослол, цагаан цамц, хар зангиаг хослуулан ихэмсэг дүрийг бүтээжээ.

Сонирхуулахад, хамгийн сүүлд Сун Хэ Кё нь Netflix-ийн "The Glory" киноны Дун Иний дүрийг бүтэсэн бол дараагийн төслөө одоогоор сонгож байгаа аж. Харин Ча Ин Үгийн хувьд 'Wonderful World' драмагаараа эргэн ирэхээр бэлтгэж байна.




Өнөөдөр гахай өдөр

47 минутын өмнө