Байгалийн түүхийн музейг нураах ажил үргэлжилж өнөөдөр өглөөний байдлаар тус 20 зууны эхэн үеийн барилгын зөвхөн нүүрэн хэсэг нь үлджээ. Учир нь 95 жилийн түүхтэй тус барилгыг энэ оны долдугаар сарын 3 ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар нурааж, оронд нь Чингис хааны музей байгуулах шийдвэрийг гаргасан юм.
Гэтэл “Байгалийн түүхийн музей”-г нураах тухай Засгийн газрын 280, 281 дүгээр тогтоолыг эсэргүүцэж нэр бүхий зарим иргэд шүүхэд хандсан байдаг. Ингэснээр тус музейн барилгыг нураах тендерийг түдгэлзүүлэх анхан шатны шүүхийн шийдвэр гарсан юм. Гэвч энэ шийдвэрийг БСШУСЯ эсэргүүцэн гомдол гаргаж, давж заалдах шүүхийн шийдвэр яамны талд гарч, өнөөдөр 95 жилийн түүхтэй тус барилга зургийн цомогт л үлдэж байна.
Учир нь иргэд 20 дугаар зууны тус бүтээлийг “хүчитгэн” дахин ашиглаж, хойч үедээ үлдээх хэрэгтэй гэж өнөөдрийг хүртэл эсэргүүцсээр байгаа юм. Гэвч өнгөрсөн шөнө тус барилгын 90 гаруй хувийг буулгаж, зөвхөн нүүрэн хэсгийг нь үлдээжээ.
Дунд ангид байхдаа үзэж байсан Динозавр, эрвээхэйн хатаамал ... гээд. Сүүлд том болсон хойноо 😁 зорьж очиж үзээд хүүхдээ дагуулж ирж үзүүлнээ гэж бодсон. Охин маань одоо л үзэх насан дээрээ иртэл 🙁😟 pic.twitter.com/s1x72qxwka
— Asako (@MunkhjargalT) December 6, 2019